МУ-ын Манлай уяач Д.Жаргал: Сүүлдээ баригддаггүй ороо морьдоо надаар бариулах гээд байдаг болсон


Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-ын Манлай уяач Д.Жаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манлайн бага насны дурсамжаас яриагаа эхэлье. Та чинь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул гэдэг билүү?
-Тиймээ. 1959 оны 12 дугаар сард Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Өргөн модны хормой гэдэг газар төрсөн. Би айлын ууган хүүхэд, доороо найман дүүтэй. Намайг Хоролсүрэн гэж хүн эх барьж авсан юм гэнэ лээ. Бага нас яахав тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил малын зах эргүүлэн, ээж аавдаа тусалсан шигээ өнгөрсөн. Манай аав Жамбалдорж гэж хүн морь мал уядаг байсан юм. Би түүнээс нь суралцаж 13 настайдаа анх хоёр шүдлэн, нэг даага уяж, нэг шүдлэнгээ аман хүзүүдүүлэн, нөгөөг нь зургаагаар давхиулж даагаа айрагдуулж байлаа. Тэгж л уяачийнхаа гарааг эхэлсэн дээ. Өөрийн унаган адуунаасаа уяж, аймагтаа, сумандаа наадна. Манай сум чинь аймгийнхаа төвөөс их ойрхон шүү дээ. Тэр утгаараа аймагтаа наадахыг хичээдэг байсан.
-Таны нутагтаа морь уяж байхад хурдаараа гайхагдсан ямар хүлгүүд байв?
-Аймагт хоёр түрүүлсэн Бадарчийн цавьдар морийг их ярьдаг байсан. Тэрнээс өмнө Шагдарын бор, Авирмэдийн хул хээр, Сэр-Одын ягаан бор морь, Минжийн Яавны хээр зэрэг хурдан хүлгүүд байлаа. Манай нутаг чинь бас ч гэж хурдтай газар шүү дээ. Бидний үед морийг цагаан өвсөөр уядаг, үсэргэж тар хийхээс өөрийг мэддэггүй л байлаа. Ер нь манай нутагт тэр үед хөлс авахыг мэддэггүй байсан шүү. Сэлэнгэ рүү ирж л морины хөлс авахыг сурсан даа.
-Сэлэнгэд амьдарч байсан гэж дуулаагүй юм байна?
-Би 1975 онд нутгаасаа гарч Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тракторын курст сурсан юм. Тэрийгээ төгсөөд Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд нэг жил ажиллаад, буцаж нутагтаа очиж, тэр жилээ цэрэгт татагдсан. 1981 онд халагдаж ирээд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд суурьшиж, 1989 оныг хүртэл тэнд амьдарсан юм. Тэр зуураа хүний морь уяад хоёр жил аймагт түрүүлгэж байлаа. Бас өөрийн нэг үрээг аймгийн наадамд зургаагаар давхиулж байсан санагдана.
-Сэлэнгийн адууг хурдан гэлцдэг?
-Хурдан шүү. Зүүнбүрэнгийн адуунаас уяад улсын наадамд явчихмаар л санагддаг байсан. Даанч захиргаадалтын үед тэгж наадамд явахыг зөвшөөрөхгүй шүү дээ. Намайг наашаа ирснээс хойш тэндэх уяачид улсын наадамд очиж их амжилттай наадацгаасан байсан. Ер нь Зүүнбүрэнгийн адуу хурдан шүү. Тэр үед сангийн аж ахуй 350 адуутай. Тэдгээр нь их сайн адуу байж билээ. Дээр нь Буриадаас бас адуу орж ирнэ. Түүнийх нь төмсөгтэйгээр азарга тавиад адуугаа нэлээд эрлийзжүүлсэн шүү. Нэгдүгээр үеийн эрлийз адуу Монгол морьтой уралдахад аргагүй илүүрхэлгүй яахав. Манай дүүгийн Буган хүрэн чинь эх талаараа Зүүнбүрэнгийн адуу. Эцэг талаараа болохоор Хэнтийн гаралтай юм билээ. Дамбын хээр гэж жижигхэн бор азарга ирж байсан. Тэр азарга өөрөө ч хурдалсан. Үр төлүүд нь ч ч хурдалсан. Аймгийн наадамд дандаа айрагддаг байсан шүү.
-Та хэдэн онд Эрдэнэтэд ирсэн юм бэ?
-1989 онд ирсэн. Энд ирээд би хоёр, гурван жил ажилгүй төвөөр байхдаа Дорнод руу явсан юм. Тэр үед манай энд Дорнодоос арваад айл ирсэн, адуу мал нь ч сайхан санагдаад тэндхийн нэг хүнийг дагуулаад гараад туучихсан.
-Адуу авчрах гэж яваа юмуу?
-Яг ч морь авчиръя гэж яваагүй л дээ. Би залуугийн нэг сайхан морь унаж, нөгөө сайхныг хөтлөх хоббитой хүн байгаа юм. Тэр сонирхлоороо л явж байсан болохоос уях морьдын тухайд бол бодоогүй явсаан, худлаа яриад яахав. Залуу ч байж, хоёр, гурван удаа яваад. Сүүлийнх дээрээ /1999 онд/ хурдан морь олж ирье гэж бодоод 1998 оны анхны “Их хурд”-д найм билүү есөөр давхисан аймгийн Алдарт уяач Дондовын хавчиг хул морийг очиж авч байлаа. Хул морь яг ч тэр Дондовын адуу биш. Жинхэнэ эзнийг нь Төмөрчөдөр гэдэг. Урд жил нь аймагтаа аман хүзүүдээд “Их хурд”-ын урилгыг авсан юм билээ.
-Та “Их хурд” дээр харсан юмуу?
-Үгүй. Би “Их хурд” үзээгүй. Дорнод явж байгаад тэдэнтэй таарч хул морийг дүүтэй нь авч байсан юм. Хул морь ирсэн жилээ Эрдэнэтийн наадамд 17, 18-аар давхиад, дүү нь зургаалж байсан. Хойтон өвөл нь манай энд анхны бооцоот уралдаан болж хул морь түрүүлж, би гэдэг хүн моринд эргэлт буцалтгүй орсон доо. Хул мориороо сайхан ч наадсан. Яармагт болдог байсан тойруулгын уралдаанд авч очоод айрагдуулж байсан. Мөн “Дүнжингаравын хурд”-д нэг удаа айрагдуулсан. Аймгийн чанартай наадамд бол нэлээд хэд айрагдсан даа. Надад ирэхдээ гурав, дөрвөн медальтай адуу ирж байсан юм.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-13 хүртлээ уралдаад хөл жаахан тааруухан болоод больсон.
-Дүү нь?
-Дүү хул нь бас сайн байсан ч цөөхөн уралдсан. 2004 оны “Дүнжингарав”-т хул морь айрагдахад дүү хул нь бараг ахтайгаа зэрэг орж ирсэн. Эрдэнэт хавиараа бол хэд хэд айрагдсаан.
-Өөр Манлайн магнайг тэнийлгэсэн ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Дорнодын Халхголоос нэг хул даага авчирсан нь соёолондоо их хурдалж, хотод болсон хаврын гурван ч уралдаанд түрүүлсэн. Ер нь хот руу авч очсон адуунууд маань хурдлаад байдаг байсан шүү.
-Буган хүрнээс эхлээд үү?
-Тийм. Буган хүрэн чинь гурав түрүүлсэн. Эрлийз халзан азарга бас айрагдсан. Би хотод хоёр очиж уралдсан. Эхнийхэд нь Яармагт болсон тойруулгын уралдаанд жороо морио түрүүлгэж, хул морь дөрвөөр давхиулж байлаа.
-Дээр нэг сайхан морь унаж, нөгөөг нь хөтлөх залуугийн мөрөөдөлдөө хөтлөгдсөн гэсэн. Сайхан морь эр хүний чимэг хэмээн үздэг хэрэг үү?
-Тиймээ. Би багын л моринд их дуртай хүүхэд байсан юм шиг байгаа юм. Уургыг гурав, дөрвөөр нь засаад гэрийнхээ хойно тавьчихдаг. Ямааны арьсаар уургынхаа хуйвыг өөрөө гурамсан сүлжиж хийнэ. Нөгөөх нь уургалаад татахад тасарчихнаа. Манай Алдархаанаас дөрвөн суурь адуу хавар болохоор гарч ирдэг байсан юм. Тэрэн дунд л сургууль хийнэ шүү дээ. Олон уурга хугалж, олон ч хуйваа тасалсан даа. Хүмүүс сүүлдээ баригддаггүй ороо морьдоо надаар бариулах гээд байдаг болсон. Би залуудаа бугуйланд сайн байсан. Одоо ч чадахаа байж дээ.
-Манлай халзан ер нь ямархуу азарга байсан бэ?
-Хойноос манай дүү Чулуунбат, сая Америкт морь түрүүлгэдэг Ганбат хоёр оруулж ирж байсан юм. Их эмзэг юм билээ. Эхний жил ч хэцүүхэн байсан шүү. Амьхандаа л арчлаад байсан гурван жил болоод л мөсөн дээр халтирч унаад сүүжээ хугалчихсан. Тэгээд л байхгүй болсон доо. Өөр хэд хэдэн адуу авчирсан. Ер нь их эмзэг юм билээ. Би чинь хөдөөний хүн. Тэр үед яаж тэжээж арчилдагийг ч мэдэхгүй, зүгээр үхрийн саравч шиг юманд байлгаад байдаг байсан. Одоо бол сайхан болж дээ. Зарим айлын жүчээ чинь байшин, сав шиг л тохитой байх юм.
-Халзан азарганы төл хэд үлдсэн бэ?
-Анхны “Ирээдүйн түмэн эх”-д аман хүзүүдсэн буурал даага, гурваар давхисан бор даага хоёр байна. Буурал нь ахиж ер уягдаагүй, азарга тавьсан. Бор нь болохоор хязаалан хүртлээ уралдсан. Мөн бас нэг халзан азарга бий. Эр төл нь гэвэл энэ гурав. Таван охин төл үлдсэн. Би цөөхөн гүү хураалгадаг байсан юм.
-Буган хүрний төлүүд яаж давхиж байна вэ?
-Бугангийн төл бас цөөхөн ш дээ. Уг нь өөрөө ороо ихтэй азарга. Уяаны үедээ ч гэсэн арав гаруй гүү өгдөг байсан. Олон гүүтэй мөртлөө төл өгдөггүй сувайраад байдаг. Хүрэн азарга зуны уяанд нэг их ивлэдэггүй. Өвөл гайгүй давхиад байдаг байсан. Буганы анхны төл цавьдар үрээгээр азарга тавьчихсан байгаа.
-Уягдаж байсан юмуу?
-Булганд болсон бүсийн уралдаанд айрагдаж байсан ш дээ. Мөн аймагтаа хэд хэдэн удаа айрагдсан арван тав зургаан медальтай азарга бий. Бас нэг халтар үрээгээр азарга тавьсан. Мөн дүү Тулгабатадаа шар хээр шүдлэн үрээ өгсөн нь их олон түрүүлсэн. Одоо биерхүү болохоор хэлмэгдээд уралдаж чадахгүй байна.
-Дорнодын адуугаар эхэлж байсан. Дараа нь хаа хаанаас адуу авсан бэ?
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ гээд олон газраас авсан даа. Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуураас авсан. Цагааннуураас нэг хүрэн азарга авч хавчигт нь сумын наадамд таван км хол тасарч түрүүлгэж байлаа. Одоо үр төлүүд нь Хорлоогийн бор морь, Чулуунбатын хүүгийн бор морь, Эрдэнэбатын хүрэн морь гээд цөм хурдалж байна. Гурван жилийн өмнө хот руу явж бооцоот уралдаанд ороход гурвуулаа айрагдсан.
-Нэгэн үе авдаг байсан. Харин одоо танайхаас хүмүүс авч байгаа байх. Гарсан адуунууд яаж давхиж байна вэ?
-Эрдэнэбатад нэг хонгор үрээ бий. Айрагдаад л байгаа дуулддаг юм. Ер нь хүмүүст өгсөн адуунууд давхиад л байгаа гэдэг юм.
-Сүүлийн жилүүдэд улс, бүсийн чанартай наадмуудад очихгүй байна уу?
-Ерөөсөө явахаа байсан. Эрдэнэтдээ л наадаж байна. Морь малаа ч өмнөх шигээ тэгтлээ шимтэн уяж чадахаа байсан. Элэг муудаад эрүүл мэндийн хувьд ачаалал авч чадахаа байсан. Өөрөө морио унаж эдлэхгүй болохоор уяаны ажлаас цааргалаад байдаг болчихдог юм байна. Би ганц хүүтэй. Хүү маань морь маланд тааруу төвийн хүн.
-2015 оны тухайд яаж наадав?
-Манай дүү Батжаргалын халзан үрээ аймагт аман хүзүүдлээ.
-Та энэ нутагт ирээд хорь гаруй жил болчихож. Аймгийнхаа МСУХ-ныхоо үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай аймгийн МСУХ сайн ажиллаж байгаа. Үйл ажиллагаа нь сайхан жигдэрчихсэн. Уралдаанаа будилаангүй сайхан зохион байгуулдаг болохоор ойр зэргэлдээ аймгийн уяачид ирж наадах дуртай. Танай наадам сайхан шүү. Өөр газар очихоор санаанд хүрэхгүй юм гэж байдаг юм. Яахав адууны үүлдэрлэг байдлаар ялгахтай холбоотой бага зэргийн асуудлууд бий. Үүн дээрээ л анхаарахад болно доо.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Холбооныхоо 20 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгоё.
-Эрдэнэтийнхээ нийт уяачдад баярын мэндчилгээ дэвшүүлж, амжил хүсье.
-Баярлалаа. Хурдан хүлгийн хийморь ивээх болтугай.
А.Тэлмэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
11 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
Сэтгэгдэл бичигдээгүй байна