Дорноговь аймгийн хурдан удмын адууны үүсэл гарвал, тархалт, цаашдын төлөв


Сэтгүүлч Л.Цагаандалай
1931 оны 5-р сарын 26-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид 146,113 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр бүхий нэгэн аймгийг байгуулах тухай шийдвэр гаргажээ. ХуучныТүшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Цэцэнхан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууны өмнөд хэсэг, Дарьгангын Сүрэгчин хошууны Баруун гар тэмээчний баруун талыг хамарсан өргөн уудам нутгийг Дорноговь хэмээн нэрийдэх болсон юм.
Дорноговь Монголчуудын бүтээсэн адууны соёлын дээд хэлбэр болох хурдан морины соёлын бүс нутагт хамрагддаг. Үүнд нь газар зүйн байршил ихээхэн нөлөөтэй. Үүнийг бага зэрэг дэлгэрүүлэн тайлбарлъя л даа. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум эртнээс эдүгээг хүртэл Тайж, Банди адууны гол бэлчээр нутаг нь байсан. Мөн түүнчлэн Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын алс хэтээ харж өргөн цар хүрээтэй хэрэгжүүлсэн Монгол адууг хурдны чиглэлээр өсгөн үржүүлэх бодлогын үрээр цогцолсон Галшир удмын хурдан адууны бэлчээр, Далай вангийн адуу, Орлой мэргэн хутагтын шавийн нутаг бол Түвшинширээ, Уулбаян сум.
Өргөн сум /Хуучнаар Баянмөнх сум/ Дарьгангын сүрэгчин хошууны баруун гар тэмээчийн хутгийн баруун тал. /Аргалын уул Нарт, Гурвантээгийн хөндий/. Одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум. Ширээтийн Цагаан адуу Цээдээ борлогууд зэрэг хурдан угшлын адуунууд байдаг. Алтанширээ /хойд хэсгийн/, Их хэт /Дэлгэрхэт/, Айраг, Даланжаргалан, Сүмбэр /хуучнаар/ сумд нь хуучнаар Цэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны сумд. Одоогийн Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Төв аймгийн Баянжаргалан, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумдтай хиллэдэг. Энэ бол Маллахын талаас эхлээд их Богд Чингис хааны алтан ургийнхны, Боржигон овогтны адууны гол нутаг, Хан адуу, Боржигоны богино хөлт адуу цогцолсон нутаг. Түүнчлэн Мандах, Хөвсгөл, Хатанбулаг хуучин Сулинхээр /сул хээрийн домог энэ нутгаас эхтэй/ зэрэг баруун талын сумдууд нь хуучин Говьтүшээ гүний хошуу буюу эдүгээгийн Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Дундговь аймгийн Өлзийт, Говь-Угтаал, Баянжаргалан, Цагаандэлгэр, Өндөршил сумдтай хиллэдэг.
1920-иод оны дунд үед Галшар адууг удмын хувьд бүрэн төгөлдөржиж, ид хурдалж байх үед чухам л дээжээр нь энэ нутгийн адууг сэлбэсэн байдаг юм. 1928 онд улсын наадамд түрүүлсэн Со сайдын халзан азарга, халзан морьд /Өмнөговь аймгийн нэрт уяач Занданбал гуайн адуунууд/ бол Элбэг хээрийн адуунаас очсон адуунуудын үр төл. Тиймдээ ч Манлай сумын адуу Өмнөговийн бусад сумдын адуунаас тэс өөр байдаг юм.
Газарзүйн байрлалын онцлог:
1.Цэцэнхан аймгийн цэргийн агтны гол зам бэлчээр /хойд талаараа/
2. Дарьганга сүрэгчин хошууны төмөр сүргийг бэлтгэн нийлүүлдэг гол дамжлага /гол хэсгээрээ/
3. Өртөө зам 1719 онд байгуулагдсан Манжийн хааны цэргийн өртөө
Бээжингээс Сайр ус хүртэл 20 өртөө. Сайр уснаас Улиастай хүртэл 29 өртөө. Харин Сайр уснаас Хүрээ хүртэл 14 өртөө байсан нь адуу үржих таатай нөхцлийг бүрдүүлжээ.
Дотоод хүчин зүйл
Хурдан адуу өсгөж үржүүлэх газарзүйн байрлалын энэхүү боломжийг энэ нутгийнхан тун чадмаг ашиглаж, тал говь, цөлөрхөг хээр нутагтаа идээшин зохицсон хурдан удмын Дэндэв тайж, Галсан банди адууг гарган авч чадсан юм. Дэндэв тайж, Галсан банди нар болон тэднээс өмнөх цагийн хөрөнгө чинээ, боловсролтой дээдсүүд өөрсдийн нэр нөлөө хөрөнгө бэлийг ашиглан цогцлоож чадсан юм. Түүнчлэн Ар өврийн хошуудыг холбон арилжаа наймаа эрхлэхийн зэрэгцээ Манжийн ноёрхлын эсрэг тэмцэж явсныг түүхийн хуудаснаас харж болно. Тэсгэлгүй Тэлмэн Зундуй, Хүүхэн хутагт сүүлийн үеийн бизнесменүүд Бажгар Гэндэн, Оргой Лувсан, Өндөр Равдан, Алтан Чой, Мөнгөн Чойнор зэрэг хүмүүс нутгийн адууны үүлдэр угсааг сайжруулахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Өвгөн ноён Галшарын адууг бүрдүүлэхдээ өөрийн итгэлт хүмүүст яг ийм хурдан адуу олж ир хэмээн зургийг нь зурж өгөөд явуулдаг байсан тухай ярьдаг. Бас алдарт Гуулин хээр гэдэг морио Далай вангийн хошуунаас авсан гэдэг. Тэгвэл Дэндэв тайж хоёр хээр мориороо Орлойн хошууныхантай уралдаж асан, Галшарын адуу хурдалж байсан тэр үе цаг хугацааны хувьд яг таардаг. Тодруулбал XIX зууны сүүл үе XX зууны эхний 30-аад он.
Тиймээс дээрх удам угшлууд харилцан бие биенээ сайжруулж ирсэний үр дүнд эдүгээ ч хадгалагдсаар ирсэн байж болох талтай.
Дорноговь аймаг:
он Бүх мал Үүнээс адуу
1959 -831517 -102.300
1969 -736522- 91000
1979 -907609 -93273
1989 -962355 -80955
1999- 1110231 -123171
2010 -1056778 -77364
Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар зөв зохистой үйл ажиллагаа явуулж чадвал 70.000-100.000 адуунд угшлыг хадгалж чадна хэмээдэг. Энэ нь Тайж, Банди адууны жишээн дээр харагдаж байгаа юм.
Харин нийгэм, эдийн засгийн янз бүрийн нөхцөлд Монголд алдартай энэ угшлыг хэрхэн хадгалж ирсний учир шалтгааныг хэд хэдэн зүйлээр тайлбарлахыг оролдъё.
-Говийн нүүдэлчдийн өөрсдийн унаган амьдралын хэв маяг сэтгэлгээний соёл
-Хурдан хурц адууг дээдлэх үзэл баримтлал хүн бүрт шингэсэн
-Аман түүхийн бодит баримтуудыг сайн залгуулж ирсэн
-Байгалийн зайлшгүй хүчин зүйл, газар нутаг уудам хүн ам таруу суурьшсан
-Нийгэмчлэгдсэн хурдан удам угшлын адуугаа нийгмийн сүрэг дотор нь хадгалж ирж чадсан
Тухайлбал тэр үеийн нэгдлийн адуучид Өргөн сумын Хөдөлмөрийн баатар О.Мажиг, Иххэтийн адуучин Сэмбуу, Улаанбадрахын Сүрэнхор, Алтанширээгийн Буян-Арвижах, Өргөний Цэрэн, Люба, Жаал хэмээх Балдан, Дэлгэрэхийн жаал Дашням зэрэг олон адуучин орон нутгийнхаа хурдан удмын адууг нийгмийн сүрэгт нь үржил селекцийг нь зөв зохистой хийж хадгалж байгаад 1990-ээд эхээр мал хувьчлагдахад нутгийн олондоо хүлээлгээн өгсөн нь тэр хүмүүсийн түүхэн гавьяа юм. Тэдний зөв үржил селекци хийж цусыг нь хадгалсан адуунуудаас төрийн наадмын түрүү Р.Баатархүүгийн Дэлгэр хээр, С.Балдандоржийн хонгор зэргийг нэрлэж болно. Учир нь эдгээр хурдан хүлгэд нэгдлийн адуунаас угшилтай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
13 цагийн өмнө Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол бага насны ангилалд Г.Батсугар…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсийн эрлийз дээд насны ангилалд Д.Ганзори…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсэд Д.Жамъянгийн хүрэн халзан соёолон түр…
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд А.Билигүдэйн хар даага түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд О.Баатарын хээр соёолон түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн…
-
7-р сарын 30 -нд Ховдод Г.Сүхбаатарын бор хязаалан түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Ховдод Б.Баатарбилэгийн халтар морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт И.Золбоогийн хүрэн халзан шүдлэн түрүү…
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт Г.Болдбаатарын хар морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Ш.Дашдоржийн хонгор морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Төвийн бүсэд Ө.Ганбатын Гоё хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү…
-
7-р сарын 30 -нд Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага тү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Ж.Батсуурийн хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан т…
-
7-р сарын 29 -нд Ховдын сонгомол дээд насанд Т.Ганчөдөрийн цоохор т…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлийн сонгомол дунд насанд Ц.Амарсанаагийн хү…
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хээр мо…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Г.Амарсанаагийн зээрд соёолон түрүүллэ…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд Х.Улам-Өрнөхийн халтар шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Дундговьд Г.Батболдын Сүлд хул азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Ж.Ууганбаярын зээрд халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Говийн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан…
-
7-р сарын 29 -нд Сүхбаатарт Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор азарга түрүү…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Ч.Махбалын хар азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хон…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн…
-
7-р сарын 27 -нд Д.Цэрэнжигмэдийн унаган адуу улс, бүсийн уралдаана…
-
7-р сарын 27 -нд Мөнгөн гүүний эзэдтэй танилцана уу?
-
7-р сарын 27 -нд Алтан азарганы эзэд тодорлоо
-
7-р сарын 27 -нд "Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насн…
-
7-р сарын 26 -нд “Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарган…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллэ…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Ж.Түмэн-Өлзийн хүрэн морь түрүүлжээ
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Д.Давааноровын бор хязаалан түрүүлжээ
-
7-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №84: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.ТУЯА
-
7-р сарын 25 -нд Өвөрхангайд Б.Баярдоржийн хээр азарга түрүүлжээ
-
7-р сарын 25 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол ангилалд айрагдсан хүл…
-
7-р сарын 25 -нд "Титэм" халзан азарганы амжилтыг хэвээр үлдээжээ
-
7-р сарын 23 -нд "Их хурд-9" уралдаанд Богд хээр азаргыг түрүүлсэнд…
-
7-р сарын 20 -нд "Монгол магнай"-д Б.Бямбадоржийн Туулай хээр түрүү…
-
7-р сарын 20 -нд "Монгол магнай" уралдаанд Ж.Золбоогийн бор азарга …
-
7-р сарын 19 -нд Их ойгоор зодог тайлсан хүлгүүд
Сэтгэгдэл бичигдээгүй байна