Якут үүлдрийн адууг эрлийзжүүлээд үр дүнд хүрээгүй


Энэ үүлдрийн адууг Якутад үржүүлдэг. Якут хүмүүс XIII-XIY зууны үед умар зүг нүүдэллэхдээ монгол маягийн адуу аваачсан нь тэнд өсөж үржсэн гэсэн таамаглал бий. Якут нутгийн хамгийн умард захын дүүргийн адуу өмнөд дүүргийнхээ адуунаас том байдаг ба тэр нь адуугаа тэжээдэгтэй холбоотой. Энэ адууг үржүүлж байгаа нөхцөл маш хатуу ширүүн бөгөөд тэнд адууг хот суурингаас алс зайдуу газарт жилийн турш бэлчээрээр сүрэглэн малладаг ба зөвхөн хавар болоход гүүг азаргалан бүлэглэдэг байна. Якут адууг олон талын хосолмол талаар ашигладаг бөгөөд түүнийг хөллөж, эмээллэн унаж, нуруу ачаа ачиж эдэлдэг. Энэ адуу ой тайгатай нутгийн замд явахдаа хосгүй сайн. Түүнээс гадна энэ адууны сүү, арьс, шир, хөөвөл, дэл сүүлийг ашиглана. Якут адуу ажиллах чадвар сайтайгаараа онцлогтой. 80-100 кг ачаатайгаар зуны цагт хоногт 75-100 км явах ба өвлийн цагт түүнийг чарганд хөллөж 250-350 кг ачаа ачиж бартаатай замаар өдөрт 45-50 км газрыг саадгүй туулна. Энэ адууг сайжруулахын тулд нас хүйсээр нь ялган сүрэглэх, сүрэг тутамд тодорхой бэлчээр оногдуулах, сүргийн хээлтүүлгийг хориглох, азарганд оногдуулах бүлэг гүүг тохируулан сонгож авах ажил зохиох, арчилж маллах, хамгаалах, хялбар хөнгөн маягийн орон байр барих, өвөлжих газартаа өвс тэжээл нөөцлөн бэлтгэх, өсвөр бага адууг нэмэлт тэжээл өгөх зэргээр тодорхой зорилготойгоор маллаж иржээ. Гэхдээ энэ адууг бусад үүлдрийн адуутэй эрлийзжүүлэх ажил олигтой үр дүнд хүрээгүй гэдэг юм билээ.
А.Дөл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 11:11 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
6-р сарын 13 -нд Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ на…
-
6-р сарын 12 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 12 -нд "Сэцэн ханы хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгар…
-
6-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №81: МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.Ц…
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зурга…
-
6-р сарын 11 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-80: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Б.БАТХҮҮ
-
6-р сарын 03 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 25-д…
-
6-р сарын 03 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН…
-
6-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-79: АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ Г.ХАДБААТАР
-
2022 оны 5-р сарын 27 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 25 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сурга…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...
-
2022 оны 5-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-78: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ П.АЛТАНСҮ…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
2022 оны 5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
2022 оны 4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
2022 оны 4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
2022 оны 4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна