Егүзэр хээр

2013 оны 2-р сарын 22 -нд

Хурдан сайн их насны морь уяач хүний өмийг нээдэг гэдэг. Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд адуучин Сумъяагийн Амартайваны унаган адуу “Дүүгүүр” саарал морио түрүүлгэчихээд “Талын хүлэгч” гал уяаны уяач Б.Энхболд Монгол улсын начин, Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн хамт Эрдэнэцагаан суманд аяны дөрөө мулталжээ.
Нутгаасаа гарч байгаа хурдан адуугаа “Егүзэр” хутагтынхаа нэрээр нэрлэж байх нь зүйтэй гэж Эрдэнэцагаанчууд ярилцаж байх энэ үед Б.Энхболд уяач тэр жилийн сумын наадамд түрүүлсэн Болдоогийн хээр морьтой таарч энэ хурдан буяныг авахад нутгийнхан “Егүзэр” хээр гэж нэрлэсэн гэдэг.
Сумын наадамд түрүүлсэн хээр морь ийнхүү халхын арван гурван тамгатай хутагтын нэг болох “Егүзэр” хутагтынхаа нэрээр нэрлүүлж, хүн бүхний мэдэх хурдан ажнай болохоор нутгаасаа гарснаар “Егүзэр” хээр морины түүх эхэлдэг.
2008 оны өвөл адууны ханиад гарсан тул “Дүнжингарав” уралдаан хойшилж, Төв аймгийн Баянцогтод болсон хаврын бэсрэг уралдаанд “Егүзэр” хээр морь уралдаж есөд давхисан билээ. Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн давхилыг нь хараад “Зоригтой, араас нэхэж уралддаг морь юм” гэхэд Б.Энхболд уяач миний “Дүүгүүр” саарал морь ирсэн жилээ анхны уралдаандаа бас есөд давхиж, дараа жил нь улсын наадамд түрүүлж байсан болохоор би есийн тоог их бэлэгшээдэг юм” гэлээ.
Хаврын “Дүнжингарав-2008” бүсийн уралдаанд тувт өнгө үзэж уралдаад, үзүүр дээрээ сууж зургаад орж, тэр жилийнхээ улсын наадамд мөн зургаад орж, Төв аймгийн Заамар суманд болсон Төвийн бүсийн хурдан морины уралдаанд аман хүзүүнд давхисан юм.
Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын “Дүнжингарав-2009” бүсийн уралдаанд уяа сойлгыг нь шавхрааж, “Егүзэр” хээр морийг түрүүлгэснээр сумын наадамд түрүүлж байсан морь, морь сонирхогчдын хараанд өртөж, хурдан сайн их насны морь гэдгээ хашир уяачдад харуулж билээ.
Уяач Б.Энхболдын аав Бат-Очир Эрдэнэхайрханы нэгдэлд олон жил жолоо мушгиж, алтан шар замын хишиг буяныг хүртэж, хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтан. “Банди хүүхдийг аав хүн сайн дагуулж бай. Хэтдээ аавын буурь сууна” гэж монголчууд ярьдаг. Б.Энхболд уяач аавыгаа дагаж хол ойрын алтан шар замд чийчааных нь жолооноос атгалцаж явсан гэдэг.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум говь, хангай хослосон сайхан нутаг. Хавар, намартаа 100 гаруй километр үргэлжилсэн нүүдлийн цуваа хангайгаас говь руу, говиос хангай руу нүүнэ. Ингэж нүүхдээ машин тэрэг хэрэглэхгүй тэмээн хөсгөөр нүүнэ.
Нүүдлийн өөжинд бүүвэйлэгдэж өссөн Б.Энхболд хүү гал голомтоо бадрааж, бизнест хөл тавьж, боломжтой амьдралыг төвхнүүлсэн билээ. Түүнийг моринд оруулсан хүн бол Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер, хүргэн ах Намжилцэрэнгийн Даш-Өлзий юм.
Н.Даш-Өлзий “Талын хүлэгч” гал уяаны даргаар ажиллаж, олон сайхан залуусыг гал уяандаа нэгтгэж, хурдан морины хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж яваа ахмад уяач. “Талын хүлэгч” гал уяаны зөвлөх уяач нь Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн.
Өнөө зун Хүй долоон худагт зуншлага сайн учир уяачид гал уяагаараа айлсаж буусан байлаа. Хүүхдийн гийнгоо, хурдан морины туурайн чимээ уяа уяанаас цангинаж тал нутгийн монголчуудын баяр ойртож дөхсөнийг илтгэнэ. Цагаан хөтлийн сунгаанд Б.Энхболд уяачийн “Егүзэр” хээр морь гойд хурдан байгаа нь харагдаж байлаа. Энэ морийг уядаг Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн сүүлийн жилүүдэд их насны морийг сайн уяж улс, бүсийн наадмаас түрүү айраг алдахгүй байгаа уяач.
Төрийн наадмын их насны морьд будлиангүй сайхан эргэлээ. Морьд эргээд тав орчим километр явтал “Егүзэр” хээр морь цээжний морьд дээр ирж нийллээ. “Егүзэр” хээр араасаа нэхэж уралддаг, морьтой нэг их ханьсахгүй, тэгсхийгээд л хажуугаар нь зөрөөд өнгөрдөг, цуцаагүй, эрэмгий давхилтай морь юм.
Цагаан хөтөл давахын хэрд Ховд аймгийн Цэцэг сумын уугуул уяач Р.Баатархүүгийн хээр морь, Б.Энхболд уяачийн “Егүзэр” хээр хоёр саахалтын дайтай тасарч эхлэв. “Егүзэр” хээр морь тувт өнгө үзэж яваад барианы үзүүр дээр давхил нь саарч аман хүзүүнд хурдлав. Их насны морь мордоход Хүй долоон худагт бороо орсон тул газар нойтон, уралдааны зам тогтоол ус ихтэй ч морь, хүүхэд эсэн мэнд уралдлаа.
Ингэж Эрдэнэхайрханы унаган хүү Б.Энхболд уяач төрийнхөө наадамд “Дүүгүүр” саарал их насны морио Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 801 жил, Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд түрүүлгэж, “Егүзэр” хээр морио Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд хурдлуулж Эрдэнэцагаан адуугаар одтой, өмтэй наадав.
Түүний уяж хурдлуулсан хурдан морьдынх нь амжилтын цуваа Монгол улсын алдарт уяачийн болзол хангахад тун дөхсөнийг уншигч түмэндээ дуулгахад таатай байна.
“Егүзэр” хээр морь он гарсаар гурав уралдаж, хаврын “Дүнжингарав“ бүсийн уралдаанд түрүүлж, ”Сэлэнгэ-2009” Төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд давхисан энэ цагийн хурдан хүлгүүдийн нэг юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
10 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
Сэтгэгдэл бичигдээгүй байна