������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

ШИЛДЭГ УЯАЧ Б.ОТГОНДАЛАЙ: АРВААД ЖИЛ ТАСРААД БАЙСАН АЙМГИЙН НААДМЫН ТҮРҮҮГ СУМАНДАА АВЧИРСАН

Нийтэлсэн: 2018.05.15 12:30
  • http://www.todmagnai.mn/newsimage/71742018515115024.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/71742018515115040.JPG

  • http://www.todmagnai.mn/newsimage/71742018515115048.jpg

Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Сүмбэр хоёрдугаар багийн харьяат, уяач Бадамын Отгондалайг уншигчдадаа танилцуулж байна. 1980 оны хавар төрсөн тэрээр 2011 оны сумын Шилдэг уяач аж.

-2011 онд сумынхаа шилдэг уяачаар шалгарч байсан юм байна. Тэр жилийнхээ наадмын сонин сайхнаас хуваалцаач?
-Тэр жил аймгийн төвийн бүсийн “Номгон хайрханы хурд” хаврын уралдаан анх удаагаа зохион байгуулагдаж, миний хязаалан үрээ түрүүлсэн. Зун нь сумынхаа баяр наадамд даага түрүүлгэж, хязаалан аман хүзүүдүүлээд тэрхүү амжилтаараа оны шилдэг уяач болсон доо. 2011 онд би баг, бригад, сум, аймаг нийлсэн 14 айраг, түрүү авсан. 
-Энэ нутгийн адуунууд уу?
-Даага нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын адуу. Тэр жилээ бага наадмуудад хоёр аман хүзүүдэж, гурав түрүүлсэн. Хязаалан үрээ нь Төв аймгийн Өндөрширээт сумын адуу. Тэр жил сумын наадмаас гадна хоёр ч уралдаанд аман хүзүүдсэн. 
-Янз нь тэр жил авчээ дээ?
-Тэгсэн. Тэр хавар нь би өөрөө очиж авчирсан юм. Хязаалан үрээ маань дараа жил нь соёолондоо суманд болсон алаг азарганы нэрэмжит уралдаанд бас аман хүзүүдсэн.  
-Сумандаа дүүрэн айрагтай наадах уу?
-2008 онд хээр морио аман хүзүүдүүлж, 2009 онд хязаалан үрээ гурваар давхиулсан. Тэр хязаалан манай өөрийн унаган адуу. Дараа нь бас нэг хүрэн азарга авч овоо тахилгын наадамд  хоёр түрүүлгээд, алаг азарганы нэрэмжит уралдаанд таваар давхиулсан. 
-Ингэхэд та хэдий үеэс хурдан морь уяж байгаа юм бэ?
-1999 онд цэргээс халагдаж ирээд морь уяж байна. Анх өөрийн унаган хээр морио уяж суманд гурваар давхиулж, уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш бусдын жишгийг дагаж зүүн талаас үрээ нэлээд авсаан.
-Аймгийн хаврын уралдаанд хязаалан түрүүлгэсэн нь одоогоор гаргаад байгаа хамгийн том амжилт юм аа даа?
-Тийм ээ. Манай сумын аймгийн чанартай наадмаас айраг, түрүү авалгүй арваад жил болчихсон байсан юм. Тэр утгаараа миний хязаалангийн түрүү тухайн үедээ их үнэ цэнэтэй санагдаж байлаа. Түүнээс хойш манай сумын морьд аймгийн чанартай наадамд тогтмол түрүүлж, айрагдаж байгаа. 
-Залуу уяачийн хийморийг бадраасан бахдалт наадмууд олон байхын ерөөл өргөж, ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

 

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам