������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

МӨНХ ТӨРИЙН МӨНГӨН МАГНАЙ ХҮРЭН ХАЛЗАН

Нийтэлсэн: 2018.04.10 09:30
  • http://www.todmagnai.mn/newsimage/71062018410105529.jpg

  • Нялга сумын уугуул Даваанэрэнгийн хүрэн халзан азарга 1952, 1955, 1959, 1961 оны улсын наадамд түрүүлж,

    http://www.todmagnai.mn/newsimage/71062018410105536.jpg

    Нялга сумын уугуул Даваанэрэнгийн хүрэн халзан азарга 1952, 1955, 1959, 1961 оны улсын наадамд түрүүлж,

    Нялга сумын уугуул Даваанэрэнгийн хүрэн халзан азарга 1952, 1955, 1959, 1961 оны улсын наадамд түрүүлж,

ХХ зууны зартай хурдан азаргануудын нэг Мөнх төрийн мөнгөн магнай хүрэн халзангийн эзэн Залуугийн Даваанэрэн бол 1920-иод оны улсын наадамд тав давж Монгол Улсын Начин цолыг хүртсэн бөх хүн байлаа. Түүний улсад барилдсан тэр жилийн цуваа олддоггүй гэдэг. Даваанэрэн начинд улсын наадамд айрагдсан хар азарга нь байв. Түүний төл цагаан гөхөлтэй харагч гүүнээс цуут хурдан халзан азарга, 1954 оны улсын наадамд аман хүзүүдсэн их насны халзан морь хоёр гарчээ. Мөнх төрийн мөнгөн магнай анхлан 1952 онд хязааландаа улсад түрүүлснээс хойш төрийн их баяр наадамдаа гурав түрүүлж, дөрөв айрагджээ. ММСУХ-ноос ХХ зууны туршид гаргасан амжилт нь Манлай уяачийн болзол хангасан ч энэ цолыг бий болгоход өөд болсон байсан 13 уяачийн гал голомтод дурсгалын мөнгөн судрыг үеийн үед хадгалуулсан юм. Тэдний нэг нь Даваанэрэн начин билээ.
1920 хэдэн он. Гурван зуугаад алаг адууны эзэн болсон баян Загд өвгөний хүү Очирпүрэвийнх хаврын нэгэн өдөр гэр барьж байв. Тэр өдөр зүүн урдаас адуу туусан хоёр хүн ирсний нэг нь Халхын их бөх Буянтогтох аварга байжээ. Аварга өгүүлрүүн: "Баян хүний үр гэр барьж байхад таарлаа. Би нэг адуу өгнө өө" гэв. Гэр барилцсан улс цөмөөрөө тууж явсан адуун дээр нь очиход хоёр ижилхэн зээрд халзан морь нүд булааж байв. Очирпүрэв "надад энэ хоёрын нэгийг л өгөх нь дээ" гэж бодож байтал Буянтогтох аварга навсайсан хар сарваа өргөж босгоод "Үүнийг ав" гэжээ. Очирпүрэв "Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов" хэмээн ихэд голж, харин Загд өвгөн хашир хүн тул "Аварга яавч муу юм холоос авчрахгүй" гэж бодон зунжин тэжээж овоо тэнхрүүлэн хүүхэд мордуулж үзтэл булгихаас өөрийг мэдэхгүй байжээ...
Хойтонгийн хойтон Очирпүрэвийг цэрэгт мордох гэж байхад Даваанэрэн өр нэхэж очоод нөгөө үрээг хөтлөөд буцсан байна. Энэхүү навсайсан хар үрээ азарга болсон бөгөөд түүний үр цагаан сүүлтэй харагч гүүнээс Монголын нэгэн эрхэм хурд төрсөн ажгуу. Тэр бол төрийн их баяр наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсан XX зууны шилдэг азаргануудын нэг "Мөнх төрийн мөнгөн магнай" Залуугийн Даваанэрэн начны хүрэн халзан азарга бөлгөө. Халзан азарганы өвөг эцэг болох тэрхүү хар азаргыг Боржигон Сэцэн ван Гомбосүрэн "Үр удмаараа үеийн үед хурдалж байх адуу юм" хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ тухай Халх боржигон овогт Дамдинжавын Даваа гуай бичихдээ:
Боржигон Сэцэн ван Гомбосүрэн нэгийг бодож хоёрыг тунгаан Нялгын нэртэй уяач Залуугийн Даваанэрэн начингийн хурдан хар азаргыг хүлээн наадмаа нэг хоног хойшлуулж байсан гэдэг. Наадамд яарсан начингийн /З.Даваанэрэн даншиг наадамд түрүүлж начин цол хүртэж явсан бөх хүн байсан/ тэрэгний дугуйн бул хугарсан тул товлосон өдрөөс хожимдож, азаргаа хөтөлсөөр наадмын талбайд өглөө очиход азарга мордоогүй байж. Начин ч тайвширч буух газраа сонгон уяаныхаа нүхийг ухаж суужээ. Тэгтэл Боржигон Сэцэн ван биеэр залран морилж:
“Начин аа! Лоомоо надад өгөөдөх, би хэд цохиодохъё. Чиний хар азарга Халхын энэ цагийн их хурдан хүлэг төдийгүй үр удам нь үеийн үед хурдалж байх адуу юм. Иймд би бээр хүндэлж наадмыг саатуулан хүлээлээ. Уяаны нь нүхийг ухалцаж хүндэтгэе. Харин чамайг начны чинь хувьд хүлээхгүй байх байсан шүү” гэсэн гэдэг.
Үнэхээр тэр хар азарганы үрийн үр халзан азарга Халх даяар нэр алдар нь түгсэн цуут хурдан буян болсон бөгөөд Мөнх төрийн мөнгөн магнай хүрэн халзан азарганы үр удмаас Даваанэрэн начин ч тэр, ач хүү Санжаа нь ч тэр харамгүй сэтгэлээр тараасан нь үнэн түүх болон өнөөг хүрчээ. Халзан азарганы үр удмаас Монгол Улсын Алдарт уяач Б.Төрбадрахын халзан, Монгол Улсын Алдарт уяач О.Маарын хээр, Монгол Улсын Манлай уяач Г.Сундуйн Таван цагаан, Монгол Улсын Манлай уяач Д.Ганбаатарын Дархан түмэн эх зээрд халзан, аймгийн Алдарт уяач Б.Мөнгөн-Оньсын Бөмбөг халзан зэрэг олон цуутай хурдан азарга, их насны морьд наадмын асрын өмнө алтан жолоо өргүүлжээ.
Очирпүрэв цэрэгт ирээд наадмаар салаагаараа явж соёолонгийн уралдааны морьд хашиж өгөх ялдамд нэгэн хар ногоон азарга тасархай түрүүлэхийг үзжээ. Тэр нь нөгөө аваргын авчирч өгсөн хар сарваа байсан байна. Энэ азарганы үр нэгэн цагаан хөхөлтэй харагч гүүнээс Даваанэрэнгийн халзан азарга гарчээ.
Сангийн яаманд алба хааж байсан Тамзавын Норов гэдэг хүн нэгэн жилийн наадмаар Буянт-Ухаад гурвуулаа явж байгаад гэнэт нөгөө хоёртоо:
-Тэр урд уяаны зүүн захад уяатай байгаа зээрд азарга хас тамгатай байвал манай адууны угсаа мөн гэжээ. Очиж үзвэл үнэхээр хас тамгатай байжээ. Тэр нь Чимэддэлэгийн уяа гэнэ. Энэ зээрд азарганы үр сүүл цагаан харлаг азарга их хурдан байсан бөгөөд түүний үр нь Даваанэрэнгийн хүрэн халзан азарга, хүрэн халзан морь хоёр юм. Хүрэн халзан азарга нь морин биетэй, дээр толгойтой, хамрын нүх нь дээшээ сэтэрхий юм шиг том, том гурвалжин нүдтэй, сормуус нь урт, нарийн чанга сайхан дуутай, магнай дээрээ тугийн зэв мэт хэлбэртэй цэвэрхэн сартай агаад түүний доод талаас иш мэт нарийн цагаан зураасан халзан, бүх бие нь элгэн хүрэн өнгөтэй, бөгтрөг сайтай, хомбогор бөгстэй, шулуун борвитой, хоолой, хэнхдэгтээ том том хонхортой азарга байсан юм.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам