������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

БОР АДУУТ НЭРЮҮН ДОНООДОЙ

Нийтэлсэн: 2018.04.02 09:20
  • http://www.todmagnai.mn/newsimage/7088201842103635.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/7088201842103643.JPG

ХХ зууны манлай хүлгүүдийн нутаг Төв аймгийн Баянжаргалан сумын уяачдын морь уях чадварын тухайд сайрхал, тал зассан магтаал хэрэггүй биз ээ. Хүлэг нь хурдан ч, уяач нь эрдэмгүй бол яахан төрийн наадмын түрүү, айргийг ахин дахин амсан жаргах билээ.
Тийм нэг бахдалт түүхийн эзэн ХХ зууны манлай их насны морь Д.Галбадрахын хүрэн морины талаар мэдэхгүй, дуулаагүй хүн бараг үгүй биз ээ. Аугаа их  Цэндийн Чимэддоржийг дотроос нь туурайн төвөргөөгөөр бөмбөрдөж
...Сүүлээ хойш нь шидэв, Галын хүрэн
Сүүдрээ төөртөл тасрав, Галын хүрэн
Унасан хүүхдийнх нь гарын алга
Улаан нялга
Уясан эзнийх нь
Хийморь уул адуун Нялга
Иртэй догшин уулстай
Ханарч давхив
Элбэг уст Хэрлэнтэй уулгалж давхив
Их цэнхэр нуурыг зайлж давхив
Эрдэнийн соёмбоны загастай
Наадаж давхив...  хэмээн уулга алдахад хүргэсэн  шүү дээ. Энэ цуут хүлгийн эзэн удам дамжсан уяач байсныг та мэдэх биз. Эцэг бор адуут Нэрюүн Донойдоо нь морь сайн уядаг, хурдтай, олон түмэндээ нэр хүндтэй нэгэн байсныг 1933 оны баяр наадмын цуваа гэрчилнэ. Тэр жил хээр шүдлэнгээ түрүүлгэж, бор шүдлэн гуравт хурдлуулсан Донойдоон дээдчүүл нь бор адуут Жамсран хиа, Дамдин хиа нар бөгөөд хошуу наадамд одтой сайхан нааддаг байсан гэдэг. Нэгэн удаа хошуу наадамд хол тасархай түрүүлсэн бор үрээгээ айлчилж ирсэн хамаатны залуудаа бэлэглэхэд, түүнийг дагаад гүүн зэлэн дээрх адуу нь хошууран үүрсэж байсан тухай ч сэтгэл хөдөлгөм түүх бий. Тэрхүү бор үрээ шинэ эзэндээ очоод дараа жилийн наадамд нь тасархай түрүүлж байгаад хадуурч морь бариачдын араар явчихсан бол түүнээс хойш нэг түрүүлж, нэг айрагдсан гэх юм билээ.
Түүх сөхөн цуваа харахад Долоон хошуу даншиг наадамд Боржигон Цэцэн бэйсүүдийн нэр дээр 1886-1901 оны хооронд 12 адуу түрүүлж, айрагдсаны найм нь бор зүстэй байдаг. Энэ нь Дамдин хиагийн бор үрээний төл юм.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар.

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам