������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

Галшарын адууны үүлдрийг баталлаа

Нийтэлсэн: 2016.06.03 09:30

Галшар омгийн адуу, Алтайн улаан үүлдрийн хэсгийн ямаа, Бөмбөгөрийн улаан ямааг үүлдрээр өнөөдөр /2016.06.02/ ХХАА-н сайдын зөвлөлөөр баталлаа. Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй Галшар омгийн адууны үржил селекцийн ажилд хянан магадлагаа хийсэн ажлын дүнгийн талаар  Галшар сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга Р.Ачтай хэлэхдээ:
-Одоогоос 120 гаруй жилийн өмнөөс Галшар үүлдрийн хурдан адууг  Сэцэн хан аймгийн  Хардал жанжин бэйсийн хошуунд үржүүлж байсан. Энэхүү 100 гаруй  жилийн өмнөөс үе залгасан үүлдрийг  баталгаажуулж манай дээр Галшар адууг  Монгол адууны дотроос  хурд, тэсвэрээрээ гайхамшигтай нь олон наадмын амжилтаар баталгаажсан байдаг.  Галшар үүлдрийн адуу одоогийн байдлаар Хэнтий аймгийн  Галшар суманд нутагшсан бөгөөд нийтдээ 19100 энэ үүлдрийн адуу бий.  Тархалтын хувьд 15 аймгийн 128 суманд тархсан хурдны голомт. Монгол адууг үндсэндээ сайжруулсан адуу байгаа гэлээ.
Харин Хэнтий аймгийн Галшар сумын  сайн малчин  Ц.Батболд “Би арав гаруй жил мал маллаж байна. Манай нутгийнхан эрт дээр үеэс удам угсаа, зүсийг нь сайжруулсаар ирсэн. Галшар удмын адуу улс, бүсэд олон жил хурдалж байгаа. Манай нутагт буган саарлын угшил, буган хулын угшил, Жамбын халтар, шилбэ хар гэхчилэн нутгийн хурдан адуунуудын угшил байдаг гэсэн юм.
Хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуйн биотехнологийн сургуулийн багш Т.Сайполдагийн танилцуулснаар Галшар адууг  2011-2016 оны хооронд нарийвчлан судалжээ. Жил болгон ангилал хийж хавар намрын судалгаа хийдэг ажээ. Энэ судлагаагаар Галшар адууны галбир бие, цогцос, физиологийн онцлог, генетикийг голчлон судалж, энүүгээрээ хурдлах чадвараараа бусад нутгийн адуунаас илүү байгааг тогтоожээ.
Э.Дархижав

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам