Үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бямбадорж: Гурван шатлалаар хяналт тавьж байгаа

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 10 -нд

Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Мал аж ахуй бодлого хэрэгжилт зохицуулалтын газрын мэргэжилтэн үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Найдангийн Бямбадоржоос тодруулга авлаа.

-АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны үүлдэрлэг байдлыг тогтоосон талаараа мэдээлэл өгөөч.

-Бид үүлдэрлэг байдлыг 2015 оны журмын дагуу гурван шатлалаар тогтоосон. Үүнд шүдлэх, үүлдэрлэг байдалд нь хяналт тавих, сэрвээний өндрийг хэмжих. Эхний хоёр шатны хяналтанд тэнцээгүй бол нурууны өндрийг шалгалгүй хасч байгаа.

-Хэмжилт хийлгүй хувь хүний үзэмжээр хандлаа гэсэн гомдол их гарч байна.

-Үүлдэрлэг байдлаар тэнцээгүй адууг бол сэрвээний өндрөөр хэмжих шаардлагагүй гэж үзсэн. Үүлдэрлэг байдлаар тэнцэхгүй гэчихээд сэрвээний өндрөөр тэнцэх нь үү, үгүй юу гэж үзэх нь учир дутагдалтай.

-Үүлдэрлэг байдлыг тогтоохдоо ямар шинж байдлыг харгалзаж байгаа вэ?

-Монгол морьдоос эрлийз морьдыг ялгах журам гэж бий. Тэр журмын дагуу толгой, дэл сүүл, хөлийн шилбэ, хүзүүний суулт, чих зэргийг харгалзаж байгаа.

-Үүлдэрлэг байдал тогтоох комисст ажилласан хүмүүс мэргэжлийн мэргэшсэн байж чадах уу?

-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Монголын үндэсний морин уралдааны салбар хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүс бол бүгд мэргэжлийн мал зүйчид.

-Үүлдэрлэг байдлаар хэдэн үрээ хасагдсан бэ?

-84 үрээ хасагдсан байгаа.

-Бүртгэлээс харахад түүнээс илүү олон хасагдсан болж таараад байна.

-Тавиач хүүхдүүд ороод тэр байх. Шүдээр дөрвөн үрээ хасагдсан. Үүлдэрлэг байдлаар 80 нийтдээ 84 үрээ хасагдсан. Бусад нь тавиач хүүхдүүд байсан байх. Яагаад тавиачдыг уралдааны замд гаргахгүй байгаа вэ гэхээр уралдааны замд будилуулах, бусдыгаа ташуураар ороолгох зэрэг асуудал гаргадаг.

-Жавхлант шаргын хурдад айрагдсан үрээг  хэмжилгүй хасчихлаа гэсэн гомдол гаргасан уяачтай таарсан. Монгол адуу хэлмэгдсэн юм биш биз.

-Бид “Жавхлант шаргын хурд”-д ямар адуу түрүүлж, айрагдсаныг мэдэхгүй. Тухайн морины өмнө нь гаргасан амжилт, уралдаанчийн номер нь, тамга, эзэн уяач зэргийг үл харгалзан журмын дагуу ажиллаж байгаа.

-Эргэлзээтэй адуунд үүлдэрлэг байдлыг урьдчилан тогтоолгож болно гэж байсан. Уралдаанаас өмнө хэдэн адуу үүлдэрлэг байдалдаа хяналт тавиулсан бэ?

-Өмнө нь тогтоолгосон адуу байхгүй.

Д.Солонго

10 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.89.237

    Монгол адуу маш их хавчигдаж бна Бэлчээрийн монгол адуу устах дээрээ тулах нь дээ Ард түмний наадам биш боллоо Энэ Онон гуайханд тусад нь наадам зохиож өгмөөр юм биш үү Эдний гаралтай 50 25 хувийн эрлиизүүдийн наадам болдог боллоо монгол хүн байна даа энэ чинь Хөлийн хурд муутай байж болох ч .царай муу байж болох ч монгол морьдоо л уралдуулмаар бна Энэ наадам чинь дэлхийн талыг эзлэж явсан монгол морьдын наадам юм шүү

    Reply
  • 139.5.216.211

    Ямар үхсээийх нь үүлдэрлэг байдлыг тогтоох. Адуу илжиг хоёр япгахгүй муу авилгачингууд. Яагаад хэдэн бүс, момоохлн уралдаануудад түрүүлж айрагдсан морььдоо мэддэггүй юм. хамгийн түрүүнд судлаад мэдчихсэн байх ёстой биз дээ.хүүхдийн насыг хязгаарласан, тэдэн нас хүртэл гэсэн ямар ч журам байхгүй. 14 настай, хэдхэн ноногийн ѳмнѳ аймаг сумын наадамд морь унаад ирсэн хүүхдийг хүртэл хаасаан. Энэ морины комиссын дуракуудыг бүгдий нь шүүхэд ѳгѳх хэрэгтэй

    Reply
  • 103.57.95.58

    Гол нь айрагдаад байгаа морьдоо хар, дараа нь хасагдаад байгаа морьдоо харчих тэгэхээр та муу ажилласан чинь хэнд ойлгомжтой харагдана даа.

    Reply
  • 150.129.141.183

    Ene lalariig zailuultsgaay

    Reply
  • 112.72.11.122

    Энэ мөнгөндөө хахсан пиздаа... бнлээ

    Reply
  • 66.181.161.105

    Ямар хүний захиалгаар хэдэн төг авч эрлийз үрээнүүдээ гаргаж явуулж байнаа өчнөөн эрлийз үрээнүүд гарлаа өчнөөн хурдан монгол үрээнүүд хасагдлаа

    Reply
  • 150.129.141.183

    Uulderleg baidliin komisst hundlungiin ajiglagch tavih heregtei

    Reply
  • 66.181.179.237

    Энэнээс оор яаж ялгах вэ дээ,80 н урээ хасна гэдэг сайн б.а,улам сайн ялгаарай.амжилт хусье

    Reply
  • 202.55.188.44

    Onongiin haltar, Nyamjaviin heer bugd erliiz. Yaj yalgasiin durak mini. Chi ashig sonirhliin zurchiltei, CHAMAIG ZAILUULAH HEREGTEI YUM BN

    Reply
  • 202.9.42.2

    Малаас дор мануухайнууд минь ээ, ингэж наадам зохион байгуулвал наадам маань хэрүүл тэмцлээс салахгүй байх аа.

    Reply