Ш.МӨНГӨНШАГАЙН ХҮРЭН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 17 -нд

Шигшмэл морьдын «Их хурд-7» уралдаанд түрүүлж, хэдхэн хоногийн дараа болсон зүүн бүсийн уралдаанд амжилтаа бататгасан Шаравын Мөнгөншагайн алдарт хүрэн морь өнөө жил 15 настай. Хаврын бүсийн Дүнжингаравын хурдад түрүү магнайд хурдалж /тооцогдоогүй/ төрийнхөө наадамд долоод давхисан цуут хүлгийн амжилт алдрын товчооныг сийрүүлбэл:

УДАМ, УГШИЛ:
Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Лувсанцэрэнгийн Чойдогийн АХ-ын 75 жилийн ойд айргийн дөрөвт, шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд найм, “Их хурд-2”-т 14-т хурдалж байсан хонгор азарганы төл Том Чой хэмээх хонгор зээрд азарга. 
Эх: Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Энэбишийн Ганбатын Тойруулга угшилтай ухаа халзан гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН:
Дааган цагаас уягдсан ч  2012 оныг хүртэл төдийлөн амжилт гаргаагүй. 
2012 онд соёолон:
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд болсон хаврын уралдаанд түрүү
2013 онд хавчиг:
Налайх дүүрэгт болсон  бооцоот уралдаанд түрүү
“Ажнай” корпорацийн нэрэмжит уралдаанд түрүү
Хэнтий  аймгийн Норовлин  сумын тахилга уралдаанд аман хүзүү
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Түмэн адууны баярт түрүү
2014 онд долоотой:
Цэцээ гүний наадамд айргийн дөрөв
Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болсон тахилга уралдаанд түрүү
Дорнод аймгийн Адуун чулууны уурхайн баярт түрүү
Мэргэжлийн сумогийн их аварга Хакухогийн наадамд айргийн гурав 
2016 онд естэй:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд арав гаргаж давхисан
Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв 
Төв аймгийн Архуст сумын баяр наадамд түрүү
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд түрүү
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү 
2017 онд аравтай:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү
2018 онд арван нэгтэй:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд долоо
Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.