Ц.Галбадрах: Шүдээр 2, сэрвээний өндрөөр 30 хязаалан хасагдсан

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насанд 345 үрээ бүртгүүлсэнээс 236 үрээ мордсон юм. Энэ удаад 100 гаруй уяачийн  хязаалангаас  шүдээр хоёр, сэврээний өндрөөр 30, үүлдэрлэг байдлаар 55 тус тус хасагджээ. Харин үлдсэн 20 орчим үрээг уяачид нь цаг агаарын байдалтай холбоотойгоор уралдуулаагүй тухай Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга Ц. Галбадрах мэдээлсэн юм. 

 Энд нэмэхэд, уралдаанч хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар явуулсан бөгөөд хурууны хээгээр шалгаж бүртгээд, гарахад нь ч мөн хуруугаар нь шалгажээ.  Өмнө жилээс ялгаатай нь уралдаанч хүүхдүүдийн даатгалыг 100 мянган  төгрөг болгон нэмэгдүүлж, ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд 20 сая төгрөгийг нөхөн олгох аж. Гэхдээ энэ нөхцлийг өнөөдрийн байдлаар Номин, Миг даатгалууд л зөвшөөрсөн байна.

Энд нэмэхэд, өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 7,000 орчим унаач хүүхэд байдаг. Үүнээс 900 орчим хүүхэд  Улсын баяр наадамд морь унаж, оролцдог тухай судалгаа байдаг юм. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна