������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

ММСУХ-ны тэргүүлэгчид баруун аймгуудад ажиллаж байна

Нийтэлсэн: 2018.05.08 01:00
  • http://www.todmagnai.mn/newsimage/7167201858141245.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/7167201858141254.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/716720185814136.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/7167201858141314.jpg

ММСУХ-ны VII их хурлын өмнө хөдөө орон нутгийнхаа уяачдынхаа санаа бодлыг хуваалцах, тэдний хүсэл зоригийг тусгах зорилго бүхий “Уяачдын зөвлөгөөн” Монгол орны өнцөг булан бүрт өрнөж байна. Энэ сарын 6-наас эхэлсэн “Монгол уяач-3000” зөвлөгөөний баруун бүсийг ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид хариуцаж байгаа бөгөөд  тус баг тавдугаар сарын 6-нд Говь-Алтай, тавдугаар сарын 7-нд Ховд аймагт ажиллаж, өнөөдөр Баян-Өлгий аймгийн уяачидтай уулзаж байна. Харин маргааш буюу тавдугаар сарын 9-нд Увс аймгийн уяачдын санаа бодлыг хуваалцах аж.
Орон нутгийн уяачид ээлжит их хурлын өмнө ийнхүү санал хүсэлтийг нь хуваалцаж буйд талархаж буйгаа илэрхийлэн саналын хуудсаар дамжуулж өөрсдийн бодлоо хүргэж байгаа юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
У.Энхмаа

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам