������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

Агваш арал

Нийтэлсэн: 2018.03.12 11:30
  • http://www.todmagnai.mn/newsimage/70502018312113544.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/70502018312113557.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/7050201831211365.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/70502018312113622.jpg

Ховд аймгийн нутагт орших Хар ус нуурт 450 км2 талбайтай нэгэн үзэсгэлэнт арал байдгийн Агваш арал гэдэг. Эрт дээр цагт энэ нутагт 20 хэдэн хүүхэдтэй өнөр өтгөн айл аж төрөн амьдардаг байжээ. Эднийх энд олон жил нутаглаад нутаг сэлгэхээр болж. Олон нялх хүүхэдтэй учир тэр болгон зүслэн тогтооход бэрх.  Ийм учир хүүхдүүдээ аягаар нь бүртгэдэг байжээ. Хорин аяга тавин хоолоо аягалтал нэг аяга эзэнгүй хоцорч гэнэ. Нэг хүүхэд алга буйг мэдсэн аав ээж, ах эгч нар нь ойр хавьдаа эрсэн боловч олсонгүй. Ингээд хуучин буйрнаа эргэж очтол Агваш нэртэй хүү нь буурин дээрээ уйлаад сууж байжээ. Ийнхүү энэ айлын нутаглаж байсан, хүүгийн уйлаад сууж байсан энэхүү арлыг “Агвашийн арал” хэмээн нэрлэх болжээ.
"Домог-3" номоос

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам