������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

Авдрант хад /домог/

Нийтэлсэн: 2018.03.05 10:30

Эрт дээр цагт нэгэн баян өвгөн хоёр хүүгийнхээ хамт амьдран суудаг байжээ. Өвгөний нас өндөрсөж эдгэшгү өвчин тусаж үхлээ хүлээн хэвтэхдээ хоёр хүүгээ дуудан дэргэдээ суулгаад “За хүүхдүүд минь, би одоо үхэх болжээ, бие минь улам доройтож байна. Намайг үхсэн хойно өндөр цавчим хаданд нуусан эрдэнэсийг минь тэгш хувааж аваарай” гэж.
Ингээд удсан ч үгүй эцэг нь насан өөд болжээ. Хоёр хүү эцгийнхээ хэлсэн ёсоор долоон хонь нядалж, долоон хониныхоо гуяыг нөгөө хаданд авчраад, авдар адил дөрвөлжин хадны дотогш оржээ. Хоёр залуу их эрдэнэсийг хараад хувааж авч чадалгүй хоорондоо хэрэлдэж зодолдож байгаад арай ядан эрдэнэсээ аваад гарах гэтэл гарцгүй болсон байлаа. Энэ цагаас тэр хадыг аливаа зүйл хадгалдаг хэрнээ гаргадаггүй байдлаас нь үүдээд “Авдрант хад” хэмээн нэрлэжээ. Энэ хад Ховд аймгийн Зэрэг сумын нутагт бий.

 

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам