������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

АЯАГИЙН ГОЛ /домог/

Нийтэлсэн: 2018.03.01 10:30

Өндөр гэгээн Занабазар Галдан бошигт хааны мөрдлөгөөс зам буруулан бараа бологчдын хамтаар Орхоны Жанчит уулыг дайрч Ерөөгийн рашаан, Естийн рашааныг дамжин зүүн хойшоо хөвч ойн дундуур орж, Сарьдагийн нурууны зүүн хойно байх нэгэн голын дэргэдэх Хагийн хар нуурт бүгжээ. Тэр хавьд Галдан бошигтын нэхүүлийн цэрэг ирээд "Энд ч хүн амьтан байхын аргагүй газар байна" гэж ярилцаж байх үед Өндөр гэгээний бараа бологчид хөх түрүүнүүдийг барьж морины сүүлний хялгасаар хэлхэн тавьсанд тэдгээр нь Галдан бошигтын цэргийн дотор нисэн очжээ.  Тийнхүү хөх түрүүнүүдийг үзсэн Галдангийн цэргүүд тэр хавьд хүмүүс байгааг мэдээд цааш явсаар нэгэн голд тулж иржээ. Тэр гол нь хоёр талаараа цавчим өндөр уулаар хүрээлэгдсэн, гатлан гарахын аргагүй байсанд "Аяа-яа, аяа-яа" гэж халагласнаар уг голыг Аяагийн гол хэмээх болсон гэдэг. Эдгээр газар нь Төв аймгийн нутагт бий.

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам