������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

УЛААНБААТАРТАА МОРИН КЛУБТАЙ БОЛЪЁ

Нийтэлсэн: 2018.01.05 10:00
  • http://www.todmagnai.mn/newsimage/6892201815101653.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/689220181510178.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/6892201815101718.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/6892201815101727.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/6892201815101747.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/689220181510183.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/6892201815101813.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/6892201815101822.jpg

Уралдаад ирсэн морины «хийморийн хөлс»-нөөс нь адис авахаар зүтгэх монголчуудыг хараад гадныхан гайхдаг байх. Хөлсийг нь духандаа хүргэхээр тийнхүү улайрах биднийг “мориндоо  маш их хайртай, өдөр болгон шахуу морио унадаг” хэмээн төсөөлдөг ч байж мэднэ. Гэвч яг үнэндээ манайд амралтын өдрүүдээр үр хүүхдүүдтэйгээ очоод ганц хоёр цаг тааваараа морь унаж, бие сэтгэлээ сэргээх ч газар байхгүй шүү дээ. Нэг хүнд ноогдох адууныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг улсын хувьд итгэмээргүй үнэн байж болох юм.
Гэтэл та бидний үлгэр дуурайл болгон даган дуурайдаг хөгжилтэй, жинхэнэ ардчилсан улс орнуудад сүүлийн хэдхэн жилийн дотор байдал эрс өөрчлөгджээ. Өрнө дахинд тун саяхныг хүртэл морин спорт бол бэл бэнчинтэй хүмүүсийн л сонирхдог зүйл байсан бол өдгөө жирийн иргэдийн хүртээл болжээ.
Өөрөөр хэлбэл амралтын өдрөөрөө гэр бүлийнхээ хамтаар очоод тааваараа морь унах боломжтой клубын тоо огцом өссөн байна. Жишээлбэл сая гаруй адуутай Герман улсад 1 сая 500 мянган хүн тогтмол морь унадаг. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 7600 морин клуб бий.
Германд морь сонирхогчдын тоо ингэж огцом нэмэгдсэний нөлөөгөөр хөлбөмбөгийн дараа хоёрдугаарт бичигдэх спортын төрөл нь морь болжээ. Ийнхүү Германы морин спортын цэцэглэн хөгжилт 300 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, бизнесийн олон салбарт ахиц авчирчээ. Жишээлбэл эмээл, хазаар, дөрөө хийхээс эхлээд морь тахлах, унадаг хүний тусгай дуулга хувцас хэрэглэл, морины тэжээл, мал эмнэлэг гээд жижиг дунд бизнес эрхлэгчдэд амжилттай ажиллах нөхцөл бүрдүүлсэн гэсэн үг. Одоо асар том энэ салбарын ганцхан жилийн эргэлт таван тэрбум гаруй еврод хүрч, улсынхаа эдийн засагт ч чамлахааргүй дэмжлэг болдог гэнэ.
Энэ салбарыг ийнхүү өндөр түвшинд хүртэл хөгжихөд орон нутгийн удирдлагын дэмжлэг, жирийн хүмүүсийн сонирхол ихээхэн нөлөөлсөн аж. Гэхдээ интернэт, тв гээд мэдээллийн хурдтай нийгэмд амьдарч байгаагийн хувьд олон нийтийн сэтгэгдэл тун чухал. Жирэмсэн эмэгтэй мориноос унаж гэмтлээ, хүүхэд моринд өшиглүүлжээ гэх мэтийн таагүй мэдээлэл олны чихэнд хүрмэгц зорин ирэгсдийн тоо буурдаг гэнэ. Тиймээс таагүй сенсаци дэгдэх нөхцөл үүсгэхгүй хэмжээнд клубээ авч явах нь чухал. Үүний тулд мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Германд энэ чиглэлийн буюу морин спортын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч, олон ч сургууль шинээр нээгджээ. Одоогийн байдлаар Германд морин спортын салбарт өндөр мэргэшсэн, бакалавр, магистрын цолтой боловсон хүчин бэлтгэдэг 560 тусгай сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэнд хүмүүс морин спортын менежмент, сургалт, аюулгүй байдал, дасгалжуулагч зэрэг мэргэжлээр суралцдаг. Жишээ болгоод Германдаа анхдагч гэгддэг “Deutsche Reitschule” сургуулийн талаар товч танилцуулъя. 
Тус сургуулийг морин завод түшиглэн тэртээ 1955 онд байгуулж, 1960 онд морьдын бэлтгэл хийдэг том манеж байгуулсан байна. Улмаар 1975 оноос энэ сургуулийг төгссөн хүмүүсийн мэдлэгийг холбогдох яамд нь  мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрч, “Pferdewirt” гэж нэрлэх болжээ. “Pferdewirt” гэдэг нь үгчилбэл морины эзэн гэсэн утгатай бөгөөд морины салбарын менежер гэж ойлгох нь  зүйтэй юм. Тун удалгүй ерөнхий мэргэжил нь цааш задарч “мэргэжлийн унаач”, “драйвер”, “морин спортын уралдааны үйлчилгээний ажилтан”, “морин спортын шүүгч” гэх мэт нарийн чиглэлтэй болсон байна.
Нэр хүндтэй сургууль тул “Deutsche Reitschule”-д хүссэн болгон нь элсэхгүй. Герман даяар олон байдаг морин спортын тусгай лиценз бүхий төвд очиж спортын бэлтгэлийн шалгалт өгнө гэх мэт олон шалгуур давах хэрэгтэй.
Шалгуурыг даваад оюутан болж чадвал дараах таван мэргэжлийн нэгийг сонгон суралцана. Үүнд:
-Унаачийн сонгодог бэлтгэл
-Морины чиглэлийн объектийн менежмент
-Адуу үржүүлэг
-Морь унах тусгай төрөл
-Уралдааны бэлтгэл гэсэн төрлүүд орно.
Сургалт нь гурван жил үргэлжилнэ. Сургалтын хөтөлбөр нь пратик сургалтаас гадна дараах онолын сэдвүүдийг үзнэ. Үүнд:
-Адууг арчлах, тэжээх онолын үндэс
-Амьтдын эрүүл ахуй ба эрүүл мэнд
-Морьдыг үүлдрийн сонгон шалгалтанд бэлтгэж сургах
-Адуу үржүүлгийн ажлын зохион байгуулалт ба морин заводын эдийн засаг
-Үйлчлүүлэгчидтэй ажиллах ба маркетинг
-Адууны селекц
-Морины компанийн үйл ажиллагааны механикжуулалт ба автоматжуулалт
-Багшлах, сурган хүмүүжүүлэх ажлын дүрэм
-Мэргэжлийн сургалтын эрх зүй
-Хөдөлмөрийн аюулгүй байдал
-Хүрээлэн буй орчны хамгаалалт гэх мэт.
Сургалт дуусахад онолын ба практик шалгалт өгнө. Төгсөгчид унах чадвар ба конкурын түвшнээ харуулна. Онолын шалгалт хоол тэжээл, морины эрүүл мэнд, арчилгаа засал, бэлтгэл, морины биомеханик зэргийг багтаасан байдаг. “Deutsche Reitschule” сургууль нь жил бүр 250 орчим өндөр түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Бас нэг зүйл онцлоход Герман бол хүн амынх нь дийлэнх нь буюу 82 сая хүний 85 хувь нь том хотуудад амьдардаг, аж үйлдвэржсэн улс. Тэгэхээр дээр дурдсан морь унах хоббитой сая гаруй хүмүүс бараг бүгд хот суурин газар амьдарч ажилладаг гэж ойлгоход гэмгүй. Манай улсын хувьд хүн амынх нь бараг тэн хагас нь нийслэлдээ аж төрдөг. Тиймээс морин клуб байгуулан хотын иргэд, ялангуяа хүүхэд залуучуудыг морь унаж сургах нь олон талын ач холбогдолтойг тайлбарлахад илүүц биз. Ядаж л “баасан ахын төрсөн өдрөөр” баар сав хэсэн мөнгөө гөвж, эрүүл мэндээ хордуулан байж архи, дарс уулгүй, утаанд дарагдсан хотоос гарч цэвэр агаарт морь унан хийморио сэргээх хүсэлтэй хангалттай олон хүн бий. Товчхондоо энэ салбарт хөрөнгө оруулахад алдах юмгүй шүү.

 

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам