������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

2013 ОНЫ ШИЛДЭГ УРАЛДААНЧ Н.ЭНХ-АМГАЛАН: ГАРААНААС ГАРААД ДАВХИЖ ЯВАХАД ИХ САЙХАН БАЙДАГ

Нийтэлсэн: 2017.12.15 09:40
  • http://www.todmagnai.mn/newsimage/68562017121595918.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/68562017121595926.JPG

Увс аймгийн Завхан сумын сурагч, 2013 оны шилдэг уралдаанч Наранбатын Энх-Амгалангийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Шилдгээр шалгарсан 2013 оны наадмаас яриагаа эхэлье?
-Гэрэлбат ахын хар соёолонг унаж аймаг, сумын наадамд дөрөв түрүүлгэсэн. Мөн Ховд аймгийн Зэрэг сумын наадамд очиж  дахиад түрүүлсэн.
-Хар соёолонгоо хэзээнээс унаж байгаа юм бэ?
-Хязаалангаас нь эхэлж унасан. Эхлээд Өлгий суманд болсон уралдаанд дөрвөөр давхиулсан. Би Гэрэлбат ахын бас нэг хүрэн соёолонг унадаг.Тэрийгээ хязааланд нь сумынхаа наадам болон Сагилд гурваар давхиулсан. Энэ хавар аймгийн төвийн бүсийн уралдаанд түрүүлгэж, баруун бүсийн уралдаанд дөрөвлүүллээ.
-Анх хэдтэйдээ хурдан морь унаж сурсан  юм бэ?
-Найман настайдаа анх морь унаж сураад, есөн настайгаасаа эхлээд Гэрэлбат ахыг морийг унадаг болсон. Одоо таван жил  болж байна. Энэ жил унаад  бараг хасагдах байх.
-2011, 2012 онуудад ямар амжилт үзүүлсэн бэ?
-2011 онд хүрэн хязаалангаа ургын баяр болон сумынхаа наадамд түрүүлгэсэн. Уг нь Дөргөнд түрүүлж  байсан ч үзүүр дээрээ суугаад аман хүзүүдчихсэн юм. 2012 онд болохоор хүрэн соёолонгоо сумынхаа баярт түрүүлгээд, Ховд суманд очиж зургаалсан.
-Хурдан морь унахын хамгийн сайхан нь юу вэ?
-Ер нь л гоё  шүү дээ. Гараанаас гараад давхиж явахад их сайхан байдаг юмаа.
-Морь сайн уналаа гээд шагнуулж байв уу?
-Гэрэлбат ах хүрэн даага бэлэглэсэн.
-Аав нь морь уядаг уу?
-Уядаг.
-Тэгээд аавынхаа морийг унадаггүй юм уу?
-Аав нэг баярт яваад л больчихдог юм. Би гурван дүүтэй, миний доод талын дүү аавын уясан морийг унадаг юм.
-Хэддүгээр ангид сурдаг вэ. Хичээлдээ сайн уу?
-Долдугаар анги. Сурлага яахав дээ л. Гэхдээ тооны хичээлдээ гайгүй ээ. 12 дугаар ангиа төгсөөд сургуульд явж ирчихээд уяач болно доо.
-Чөлөөт цагаараа ямар тоглоомоор тоглодог вэ?
-Сагс тоглоно.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн наадмуудад нь амжилт хүсье.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам