������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

2011 оны шилдэг уралдаанч Э.Баасанцэрэн: Том цолтой сайн уяач болохыг хүсдэг

Нийтэлсэн: 2017.12.14 09:20

Увс аймгийн Завхан сумын уугуул, 2011 оны шилдэг уралдаанч Энхбаярын Баасанцэрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Найман настайдаа шилдэг уралдаанчаар шалгарч байжээ. Тэр жил хэрхэн наадсан юм бэ?
-“Удамт хурд” галын анхны баярт зургаан насны морь айрагдуулсан. Ховд аймагт очиж хүрэн соёолонгоо  дөрвөөр, халтар шүдлэнгээ 12-оор,  бас нэг хүрэн  морь долоогоор давхиулсан.
-“Удамт хурд” галын  морьдыг унадаг юм уу?
-Манай аав “Удамт хурд” галын гишүүн.
-Хэдэн настайгаасаа хурдан морь унаж байгаа вэ?
-Би долоон настайгаасаа эхлээд морь унаж байгаа. Хааяа бас авга ах нарынхаа морьдыг унадаг. Тэгээд уралдсан баяр болгондоо айрагдуулдаг. Ховд аймгийн Дөргөн сумын “Сээр” багийн өдөрлөгт гэхэд хүрэн хязаалан, хүрэн их насыг унасан.
-Ер нь нэг наадамд хэдэн насны морь унадаг вэ. Зургууланг нь унах тохиолдол байдаг уу?
-Байдаг. Хамгийн багадаа дөрөв, таван нас унадаг.
-2011 оноос хойш аавдаа олон медаль авч өгсөн байх. Томоохон баяр наадмын амжилтаасаа хуваалцаач?
- Би аавдаа 30-40-өөд айраг авч өгсөн. Болсон баяруудад амжилттай оролцдог байсан. Ноднин 2014 онд Увс аймагт очиж халтар хязаалан үрээ айргийн дөрөвт хурдлуулсан.
-Мэдээж урмын үг хайрлахаас гадна аав, ах нар шагнадаг байлгүй дээ. Хамгийн том бэлэг нь юу байсан бэ?
-Амаржаргал ах даага бэлэглэсэн. Би одоогоор өөрийн гэсэн 2-3 адуутай болоод байгаа.
-Морь айрагдахад уясан эзнээс гадна унаж буй хүүхэд чухал байдаг. Уралдааны үед ямар тактик хэрэглэдэг вэ?
-Унадаг морьдоо хаана нь явуулах уу гэдгээ би мэддэг. Тэгээд явах газраа явуулаад, татах газраа татаад л уралддаг.
-Хамгийн холдоо хаана очиж байсан бэ?
-2012 онд Баян-Өлгийн даншигт очиж, авга ахынхаа халтар азаргыг 24-өөр  давхиулсан. Тэр их гоё наадам болсон.
-Хонь жил гарсаар уралдаанд оролцов уу?
-Суманд болсон аймгийн Алдарт уяачдын баярт оролцож, морио зургаагаар давхиулсан. Энэ жил гурван хүн аймгийн Алдарт уяач болсны нэг нь манай аав.
-Морь унахад хамгийн хэцүү нь юу. Нуулгүй хариулаарай.
-Бороогүй жил тоос шороо ихтэй газар уралдах хэцүү. Аймагт  уралдахад шон тойрох нь хэцүү юм билээ.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Том цолтой сайн уяач болохыг хүсдэг.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Зураг зурдаг. Ихэвчлэн хөдөөгийн байдал, морь л зурна. Харандаагаар зурж байгаад л тосон будгаар буддаг.
-Мөрөөдлөө биелүүлж, том цолтой, сайн уяач болоорой.

"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам