������ �?���� ���������� ��������� ! FLUEQUIN ������
Орон нутаг

Иппотерапия буюу адуу эмчилгээ

Нийтэлсэн: 2017.12.25 09:55
  • http://www.todmagnai.mn/newsimage/68320171225101225.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/68320171225101245.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/68320171225101257.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/6832017122510134.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/68320171225101316.jpg

Монголчууд эрт цагаасаа л бие сайтай, тэсвэр хатуужилтай ард түмэн. Идэж байгаа хоол, ууж байгаа ус нь элдэв хольцгүй цэвэр байгалийн гаралтайн дээр үргэлж хөдөлгөөнтэй, зүгээр суух завгүй байсан болохоор эрүүл чийрэг байж. Одоо ч зарим нь тийм гэж үздэг. Гэтэл энд хар багаасаа нас дээр гарах хүртлээ морь унадаг байсан чухал хүчин зүйлийг орхигдуулаад байгаа юм. Морь үнэхээр унасан эзнийхээ хийморь сүлдийг сэргээдэг төдийгүй бие махбодийг элдэв өвчин эмгэг тусахаас сэргийлдэг, туссан ч хурдан илааршуулахад нөлөөлдөг байсныг эрт дээр үеэс хүмүүс анзааран мэджээ.
Европ зүгийн буюу орчин үеийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ манай тооллын өмнөх 500 жилийн тэртээ ажиглан мэдээд сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Өвдсөн хүн морь унадаг бол өвчин нь явган хүнээс хавьгүй хурдан эдгэрч байгааг суут Гиппократ ажиглаж мэдээд хүнд, архаг өвчнийг илааршуулахад морь унуулан эмчлэх аргыг ашиглаж болохыг заасан юм. Үүнийг адуу буюу грекээр иппо, эмчилгээ буюу терапи гэж нэрлэх болсон юм. Ардын уламжлалт аргыг орчин үеийн анагаах ухаан үгүйсгэдэг байсан цагт ч иппотерапийг эмч нар нөхөн сэргээх эмчилгээнд идэвхтэй ашиглаж байсан билээ.
Морь заслыг эмчилгээнд  түлхүү ашиглахад түлхэц өгсөн нэг зүйл 1950 оны Олимпийн тоглолтын үеэр болсон юм. Тахир дутуугийн тэргэнцэр ашиглан ойр зуур явахаас цаашгүй байсан Лиз Хартелл гэгч Дани эмэгтэй морь эмчилгээний тусламжтайгаар хөл дээрээ боссон төдийгүй өвчнөө бүрэн ялж, олимпийн тоглолтонд морь унан оролцож мөнгөн медаль хүртсэн нь асар том дуулиан тарьжээ. Морийг эхэндээ хөтлөх зэргээр өөртөө дасгаад дараа нь алхуулах, шогшуулах гэх мэтээр бүрэн эзэмшиж сурна гэдэг ямар сайн нөлөөтэй, эерэг энергитэй болохыг энэ бүсгүй яруу тодоор харуулсан юм.
Манайх шиг морийг дээдлэн шүтдэг, аливаа юмыг бэлгэдлээр боддог ард түмэн энэ эмчилгээг ашиглавал үр дүн нь өрнийнхөөс илүү гарна уу гэхээс дутахгүй л байх. Жишээ болгоод адуу эмчилгээг ашигладаг зарим эмгэгийн нэрсийг сонирхуулъя.
• Тархины цус харвалтын дараах нөхөн сэргэлт, тархины цусан хангамжийн өөр бусад алдагдлын үеийн нөхөн сэргэлтийн үед. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнгүй болсон эрхтнийг хөдөлгөөнд оруулах зорилгоор.
• Саажилтын хэлбэрүүдийн үед мөн л нөхөн сэргээх зорилгоор.
• Яс, үе мөчний өвчин эмгэгийн үед нөхөн сэргээх зорилгоор.
• Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн өвчний үед.
• Гэмтлийн дараах мэдрэлийн эмгэгийн үед.:
• Хараа муудах, сонсгол муудах.
• Мэдрэлийн төрөлхийн өвчин
• Мэдрэлийн үрэвсэл.
• Хагалгааны дараах нөхөн сэргэлтийн үед.
• Аутизм, невроз зэрэг сэтгэцийн эмгэгийн үед.
• Эхний шатандаа яваа даралт ихсэх өвчин
• Нуруу тулгуур эрхтний тогтворгүй байдлын үед
• Цээжний хэсгийн нугасны үеийн үрэвслийн эхний шат
• Таталт цөөн өгдөг унах өвчний үед.
• Стресс, сэтгэл гутрал.
Нэлээд удаан хугацаанд нөхөн сэргэлт шаарддаг өвчин эмгэг байгааг та лав анзаарсан байх. Тэгэхээр нөхөн сэргэлтийн үед ажилгүй болсон эд эрхтнийг ажилд оруулах,  түгшүүр айдсыг арилгах, нурууны булчинг чангалж өгөх зэрэг олон талт үйлчилгээг адуу эмчилгээ үзүүлдэг. Мэдээж энэ эмчилгээг бусад шалгарсан аргатай хослуулж хэрэглэвэл үр дүн нь хавьгүй сайн. Гол нь эмчийн заалтаар биш, номхон морь гэдгийг эрх биш та ойлгож буй байлгүй.
Гүүний саамны сувилал олноороо бий болсон. Тэгвэл адуу эмчилгээг эмчийн заалтын дагуу давхар хэрэглэхийн сацуу үр дүн, нөлөөний талаар ул үндэстэй судалгаа явуулах хэрэгтэй байгаа юм. Баруунд гэхэд адуу эмчилгээний герман онцлог, англи онцлог, франц онцлог хүртэл гарчихсан байхад хурдан хүлгээрээ бахархдаг та бид яагаад монгол онцлогтой адуу эмчилгээ гаргаж болохгүй гэж.
Олноор нэг газар бөөгнөрөн амьдарч, мөнгөний төлөөх асар их өрсөлдөөн дунд маш их стресстэй ажиллаж, өв уламжлалаа мартагнаж эхэлж байгаа өнөө үед энэхүү адуу эмчилгээг өргөнөөр ашиглах нь ард олны, түүний дотор хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай нь гарцаагүй.


 

Сэтгэгдэл (0)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
  • Реклам
  • Реклам